Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.12.12 16:53
1094
Ц.Даваасүрэн: Ирэх оны төсвөөс 3.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт танаж баталлаа

2025 оны улсын нэгдсэн төсөв батлагдсантай холбоотой Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодруулга авлаа. Тэрээр "Сүүлийн жилүүдэд төсөв нүүрсний орлогоос шалтгаалаад 3 дахин нэмэгдсэн. Энэ нь дан ганц нүүрснээс хамааралтай эдийн засагт хүндрэл болно. Энэ удаагийн төсөвт Монгол Улсын ерөнхийлөгч хориг тавьсан нь УИХ , Засгийн газрын гишүүдэд төсвийн байдал хүндрэлтэй байгааг ойлгох том алхам боллоо. Дахиж ингэж төсвөө 2-3 дахин нэмж оруулж ирж болохгүй нь гэдгийг ойлгуулах шиг боллоо. 

Монгол улсын төсөв 2020 онд 11 их наяд байсан бол дөрвөн жилийн дотор  33 их наядад хүрлээ. Ингэж нэмэгдэх нь дан ганц нүүрсний орлогоос хамааралтай улсын хувьд нүүрсний эргэлт зогсох юм бол цалин тэтгэвэрээ тавьж чадахгүйд хүрнэ. Тиймээс  төсвийн хэт тэлэлтийг зогсоосон нь сайн хэрэг гэж үзэж байна.

Алдалгүй төсөв гэдэг нь сайн зүйл. Бид нүүрсний эргэлт сайн байхад хуримтлуулдаг,  орлого унасан үед тогтворжуулалтын сангаас авч ашигладаг байх хэрэгтэй. 

Шинэ бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдэх байсан ажлууд хасагдлаа. Бүтээн байгуулалтын салбарт ухралт хийлээ. мөн салбаруудад шинээр нэмэгдэх орон тоо хасагдсан. Нийт 3.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг таналаа. 

Төсөв алдагдалгүй болж байгаагаас гадаадын шинээр зээл авахааргүй болж байна" гэлээ.