Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.12.13 12:31
746
Сирийн шоронгийн дарга асан 100 жилийн ял авч магадгүй

2020 онд АНУ руу цагаачлан гарсан Дамаскийн төв шоронгийн дарга асан Самир Осман хоригдлуудыг тамлан зовоосон хэргээр 100 гаруй жилийн ял авч магадгүй хэмээн Fox News мэдээлэв. 72 настай Самир 2005-2008 онд Сирийн нийслэл хот дахь төв шоронг удирдаж байв. Тэрээр улс төрийн хоригдлуудыг өвтгөж, тарчлаах үүргийг ажилтнууддаа өгдөг байсан хэмээн шүүхийн эх сурвалж мэдээлж байна. Самир Осман 2020 онд Америкт ирээд гурван жилийн дараа иргэншил хүсчээ. Тэрээр АНУ-д оршин суух эрх авахдаа гэмт үйлдлээ нуун дарагдуулсан, худал мэдүүлсэн нь ил болсон аж.