Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.12.14 19:45
928
Экс хөлбөмбөгч Гүржийн Ерөнхийлөгч боллоо

Гүржид өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүн эхнээсээ гарч байна. Дөнгөж сая Гүржийн парламент Английн Премьер лигт тоглож байсан хөлбөмбөгч асан Михейл Кавелашвилиг Гүржийн Ерөнхийлөгчөөр томиллоо. 
Сөрөг хүчнийхэн сүүлийн долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал хийж, эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намыг Оросын талд үйлчилсэн гэж буруутгаж байна. Гүрж улсыг Европын холбоонд элсэх асуудлыг хойшлуулсан нь эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх бас нэг шалтгаан болжээ. 
Манчестер сити клубт тоглож явсан Кавелашвили Гүржийн Ерөнхийлөгч болсон нь гол мэдээ болж байна.