Евро азийн эдийн засгийн холбоонд нэгдэх асуудлаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтоос байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр, “Евро азийн эдийн засгийн холбоонд нэгдэх асуудал олон жил яригдаж байсан ч монгол улсын Засгийн газар болгоомжтой хандаж ирсэн. Ч.Хүрэлбаатар сайдын үеэс эхлэн ЕАЭЗХ-д нэгдэх нь зөв гэж үзэн эдийн засгийн хөгжлийн яаманд ажлын хэсэг байгуулагдсан.
Бидэнд өгсөн мэдээллээр Монгол улсын 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн ОХУ-ын зах зээл рүү татваргүй гарах боломж бүрдэнэ гэж танилцуулсан. Мөн мах, арьс, шир, ноос ноолуураа ЕАЭЗХ-ны гишүүн улсууд руу гаалийн татваргүй гаргах боломжтой. Гэвч дотоодын үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тэгэхээр маш сайн дэнсэлж, долоо хэмжиж нэг огтолж байж шийдвэр гаргах хэрэгтэй. Яаран шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзэж байна” гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: