Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.16 15:57
1288
Ө.Золбаяр: Шахмал түлшний хатаалтын түвшин байх ёстой хэмжээндээ хүрэхгүй байна

Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр өнөөдрийн уулзалттай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрээр, “Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарим сайд, дарга нартай уулзсан. Шахмал түлшийг анх хэрэглэж эхэлсэн 2019 онд утаа  40-50 хувиар буурч байсан. Гэвч сүүлийн жилүүдэд утаа улам нэмэгдэж буйн шалтгаан юу болох талаар зөвшилцсөн. Бүх шатанд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэй. Нийслэл рүү түүхий нүүрс орж гарч байгаад хяналт тавьдаг байсан Орчны бохирдлыг бууруулах хороо, мэргэжлийн хяналтын газрыг татан буулгасан нь зөв эсэх асуудлыг хэлэлцлээ.

Мөн Тавантолгой түлш компанийн шинэ удирдлагууд өнөөдрийн уулзалтад ирсэн. Шахмал түлшний хатаалтын түвшин байх ёстой хэмжээндээ хүрэхгүй байна. Чийгшилт ихтэй байна гэдгийг зарим лабораторийн дүгнэлт баталсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Үүнээс цааш салбар хооронд уялдаа холбоотой ажиллаж, агаар орчны бохирдлыг бууруулах асуудалд анхаарч ажиллах чиглэлийг Ерөнхийлөгч өглөө” гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: