Гал түймэр:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 07:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход байрны гадна 2х1 метрийн хэмжээтэй ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 09:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Hyundai 117” загварын бага оврын экскаваторын хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 11:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн “Ширмэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 123 км, сумын төвөөс баруун урд зүгт 2.3 км/ чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход төмрийн үйлдвэрийн 2х12 метрийн хэмжээтэй чингэлгийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн “Хангинуурын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 124 км, Замын-Үүд сумын төвөөс баруун хойд зүгт 84 км/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн О-гийн “MAN TGA01” загварын ачааны автомашины “Samro S338WH” чиргүүл дээр ачсан барилгын материал бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн хураалттай 800 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Toyota Land Cruiser-80” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 02:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн амралтын газрын ажилчдын 4х6 метрийн хэмжээтэй зөөврийн байр шатаж, зэрэгцээ байрны хана, дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 04:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5х7 метрийн хэмжээтэй мансардтай 1 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 04:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 5 ханатай гэрийн үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 7х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 06:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 6 дугаар хороонд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 07:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн “Xiamen XML6105J15C” загварын автобусны хойд дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.