Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.17 09:05
1521
У.Хүрэлсүх: Ажил хийхгүй, арчаагүй гаруудаа зайлуул

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн Газрын сайд нартай уулзаж утааны асуудлаар чиглэл өглөө. 

Тэрээр" ЗГ-ын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Сайд нар ажлаа аваад удаагүй гэдгийг ойлгож байгаа. Одоо ажилдаа орцгоо. Салан задгай байна. Эмээл хазаарынхаа бүтэн дээр хазаараа татацгаа. Гаргасан амжилтаасаа яагаад ухраад байна вэ? гэдэгт асуудал байна. 

Цар тахлын үед бүх айл өдөржингөө галлагаа хийдэг байхад болоод л байсан. Нүүрсний утаа, хариуцлагагүйн утаа хоёр нийлж халаад Улаанбаатарыг бүрхэж байна.

Тавантолгой түлшийнхэн хатаалт хийхгүй байгаа. Миний сонссоноор 13 хувийн чийгшилтэй байна гэж сонссон. Бид нарыг ажиллаж байхад 4 хувийн чийгшилтэй байсан юм. Ажил хийхгүй, арчаагүй гаруудаа зайлуул. Хэн нэгний толгойг элээд байх шаардлага байхгүй" гэв.