Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.12.17 10:50
476
Хятадын Хаврын баярыг соёлын өвөөр бүртгэжээ

 

ЮНЕСКО Хятадын хаврын баяр буюу Сарны тооллын Хятадын шинэ жил, мөн энэ баяртай холбоотой зан үйл, хоол (банш), соёлыг хүн төрөлхтний материаллаг бус соёлын өвийн жагсаалтад оруулжээ. Ийнхүү дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын материаллаг бус соёлын өв 44-д хүрээд байна. Арванхоёрдугаар сарын 2-7-нд Парагвайд болсон ЮНЕСКО-гийн чуулган дээр “Хаврын баяр нь амжилт бүтээлийг билэгдэж, настангуудаа хүндэлдэг бүх нийтийн баяр” хэмээн хүлээн зөвшөөрч соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн байна.