Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.12.17 12:52
1035
Баянголын аманд "Хавдар судлалын үндэсний төв II" барина

"Хавдар судлалын үндэсний төв-2" эмнэлгийг барьж байгуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, богино хугацаанд үр дүн гаргахад анхаарах хүрээнд  Ерөнхийлөгч  захирамж гарган ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Хүрэлбаатарыг томилжээ. 

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан "Хавдрын нөхцөл байдал хүнд байгааг хүн бүр мэдэж байгаа. Цаашид ЭМЯ-наас илрүүлсэн өвчлөлөө хүндрэл чирэгдэл багатай хэрхэн эмчлэх вэ гэдэгт анхаарч байна. Эмнэлгийн зүгээс илрүүлсэн хавдрыг эмчлэх, тусламж үйлчилгээ дээр гурван чиглэлийн бодлого явж байгаа.Нэгдүгээрт, хавдрын тусламж үйлчилгээг амьдарч байгаа бүс нутаг, аймаг дүүргээсээ авах вэ, хоёрдугаарт, хэрхэн олон улсын түвшинд хүрсэн шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ үзүүлдэг Хавдар судлалын үндэсний төв 2-г барих гэж байна. Үүнд 4-5 жилийн хугацаа шаардана. Энэ хооронд ХСҮТ-өө өргөтгөж , тусламж үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Иймээс өргөтгөхөд шаардлагатай төсөв мөнгийг ирэх онд тавьсан.

Хавдрыг бууруулахын тулд өвчлөлийг бууруулах ёстой. Үүсгэж байгаа шалтгаантай тэмцэх ёстой.

Умайн хүзүүний хавдрын өвчлөл манай улсад өвчлөлөөр дөрөвдүгээрт явагддаг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх, вакцинд хамрагдах ёстой.  Улсын хэмжээнд 104 хавдрын эмчийн дутагдалтай байна. Хамгийн их дутагдал чирэгдэлтэй үйлчилгээ бол туяа эмчилгээ юм. 5-6 сарын оочертой байна. Манайд ажиллаж буй гурван туяа аппарат маань өдөрт 8 цаг л ажиллаж байна. Гэтэл туяа эмчилгээний эмч, физикийн эмч, техникчийн хүний нөөцийн дутагдалтай байгаад анхаарч ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Хавдрын эмнэлэг барихад Ерөнхийлөгч онцгой анхааралдаа авсанд баяртай байна. Шинэ эмнэлэг барьтлаа хавдрын эмнэлгийн өргөтгөлд 17 тэрбум төгрөг тавилаа. Шинэ эмнэлэг 95 мянган ам метр талбай бүхий орчин үеийн дэлхийн түвшний төсөл явж байгаа. Хамгийн их зардал гардаг эмчилгээ бол туяа эмчилгээний технологи. Олон улсын цөмийн энергийн агентлагаас энэ тал дээр туслах хэлэлцээр яригдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Алтаншагай: СХД-ийн 34-р хороонд шинэ хавдрын эмнэлэг барина

ХСҮТ-2 нь СХД-ийн 34-р хороо буюу Баянголын аманд  12 га газрыг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн. Мөн гурван га газрыг нэмж өргөтгөн цэцэрлэгт хүрээлэн барихаар шийдвэрлэгдэж байна. Найрамдлын зам дагуу цэвэр, бохир, халуун дулаан цахилгаан шийдэгдсэн газар байгаа. 2025 оны НЗД-ын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бүрэн төлөвлөгдсөн. УБ хотын зүүн бүсэд одоо байгаа ХСҮТ байгаа. Баруун бүсэд барьж байгаа нь байршлын хувьд төвлөрлийг сааруулах  ажлын нэг юм.