Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.18 09:23
583
Агааржуулалтын хоолой шатаж 1-27 насны 4 хүн угаартжээ

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг 23:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, тус байрны 1 давхрын агааржуулалтын хоолой шатаж их хэмжээний утаа 11, 12 дугаар давхарт хуралдсан байсныг агаарыг сэлгэн ажиллаж унтраасан.

Тухайн байрны 12 давхрын оршин суугч иргэн О /27 настай, эрэгтэй/, У /22 настай, эмэгтэй/, Т /1 настай, эмэгтэй/, мөн хаяг тодорхойгүй 16 настай, эрэгтэй нар угаартсан байсныг НЯТТ-ын их эмчид хүлээлгэн өгсөн. Утаажилтын бүсээс 45 /том хүн-37, хүүхэд-8/ гаргасан.