Өнөөдрөөс эхлэн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар буюу оройны 21:00 цаг хүртэл ажилладаг боллоо. Учир нь бага насны хүүхдийн өвчлөл нэмэгджээ.
Тиймээс арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн өрхийн эмнэлгүүд ажлын өдөр оройн 21:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд ажиллана гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.