х
МУ-ын Шадар сайд С.Амарсайханы өгсөн чиглэл, үүргийн дагуу өнөөдөр /2024.12.17/ Стандарт, хэмжил зүйн газраас “Хүчит шонхор” болон “Хархорин” худалдааны төвүүдэд Шадар сайдын ажлын алба, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран хяналт шалгалт үргэлжлэн хийлээ.
Стандарт, хэмжил зүйн газраас махны худалдаанд ашиглагдаж буй жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт шалгахад өнөөдрийн байдлаар 200 гаруй жин хэмжүүрт хяналт хийхэд 20 орчим жингийн лац хөндсөн, баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссан зэрэг зөрчил илэрсэн. Уг зөрчлийг арилгах арга хэмжээ үргэлжилж байна.
Харин жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл шалгахад зургаан нэр төрөлд явуулын лабораториор шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй байна. Мал, амьтны гаралтай түүхий махнаас дээж авч, шинжилсэн шинжилгээний хариу 72 цаг гарах юм.