Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрээр, "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Евроазийн эдийн засгийн холбоонд нэгдэх хэлэлцээрийн асуудлыг түр хойшлуулсан. Тус хэлэлцээрийг аж ахуй нэгж байгууллага болон үйлдвэрлэгчдийн саналыг тусгах, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, хэрэглэгчдийнхээ ашиг сонирхлыг хамгаалах зэрэг харилцан ойлголцсон нөхцөлд хийхээр шийдвэрлэлээ.
Мөн Агаарын бохирдлын асуудал болон өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг танилцууллаа. 21 аймагт шуурхай бүлэг ажиллаж зудын эрсдэлийн үнэлгээг хийх, "Шинэ хоршоо" хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, малчдад зөвлөгөө мэдээллийг газар дээр нь өгч, шийдвэрлэх зэрэг ажлыг хэлэлцсэн" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: