Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
Төрийн шагнал гардуулах ёслол /2024.12.18/өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардууллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган эх орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах хүмүүсийг Төрийн одон медалиар шагнасугай.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Бямбаа Пүрэвцэрэн – Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ахмад эрдэмтэн, доктор
Алтангадас одонгоор:
- Заяат Батсүх – Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Гельминт судлалын лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (ScD), профессор
- Цээсүрэн Бямбажав – Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Эм, хор судлалын лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор
- Пүрэвбанзрагч Батмөнх – Монгол Базальт ХХК-ийн Дэд дарга
- Дамдин Мөнхтүвшин – Цалуут Импекс ХХК-ийн ахмад ажилтан, галч
- Шагдар Даваа – Монгол Базальт ХХК-ийн цехийн дарга
- Батсайхан Батжаргал – Цээпил ХХК-ийн Ерөнхий захирал
- Долгор Нина – Хүнс, худалдаа, үйлчилгээний ахмад ажилтан
- Бат-Өлзийн Бат-Эрдэнэ – Тосгуур хоршооны дарга
- Батаа Нацаг – Мастер фүүдс ХХК-ийн ахмад технологич
- Ира Батзаяа – үйлчилгээний салбарт мэргэжилтэн
- Зэсдорж Тунгалаг – “М Жи Кашмер” группийн захирал
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Тулга Энх-Оюун – Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Бодис солилцоо, биохимийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор
- Гүнзээ Батгэрэл – Түмэн шувуут ХХК-ийн борлуулагч
- Самбуу Гантуяа – Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Гельминт судлалын лабораторийн эрхлэгч, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор
- Даваадорж Лхамсайзмаа – Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Эм, хор судлалын лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (ScD)
- Бөхцэвээн Мөнгөнтуяа – Түмэн шувуут ХХК-ийн борлуулалтын албаны дарга
- Батзориг Уранбилэг – Монгол Базалт ХХК-ийн борлуулалтын ахлах менежер
- Амгалан Батцэцэг – Түмэн шувуут ХХК-ийн савлагч
- Ванаабаатар Батбаатар – Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Халдварт өвчин, дархлаа судлалын лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор
- Төгсбаяр Мөнхтулга – Түмэн шувуут ХХК-ийн жолооч
- Жаргалсайхан Мягмарсүрэн – Түмэн шувуут ХХК-ийн нярав
- Равжир Энхбаяр – Түмэн шувуут ХХК-ийн түгээгч
- Ядамсүрэн Бүүвэйбаатар – Монгол Базалт ХХК-ийн тоног төхөөрөмжийн менежер
- Пүрэвсүрэн Пүрэвдорж – Монгол Базалт ХХК-ийн хангамжийн менежер
- Санжаадорж Сумъяа – Монгол Базалт ХХК-ийн гагнуурчин засварчин
- Гансүх Амгалан – Тод оймс ХХК-ийн засварчин
- Нямжав Анхбаяр – Цалуут импекс ХХК-ийн үйлдвэрийн дарга
- Лувсаншарав Мөнхжаргал – Цалуут импекс ХХК-ийн Үйлдвэрийн инженер техникийн ажилтан
- Шархүү Энхжаргал – Цээпил ХХК-ийн ахлах тогооч
- Сайнхүү Өлзийбаяр – Тод оймс ХХК-ийн борлуулалтын менежер
- Доржжигжид Насанхишиг – Тод оймс ХХК-ийн үйлдвэрийн ажилтан
- Далхаа Цэрэндулам – Тод оймс ХХК-ийн оёдолчин
- Цэвээн Оюунгэрэл – Эм Жи Кашмер группийн сүлжигч
- Хорлоо Батдэлгэр – Монгол Базалт ХХК-ийн Ерөнхий инженер
- Эрдэнэчулуу Саранчимэг – Тод оймс ХХК-ийн чанар шалгагч
- Одгэрэл Барсболд – ОББТМ ХХК-ийн хүний нөөцийн менежер
- Чойжилсүрэн Уламсайхан – ОББТМ ХХК-ийн Гагнуурчин, Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн инженер
- Мягмарсүрэн Мөнгөнцэцэг – Билэгт Дөлгөөн ХХК-ийн мэргэжилтэн
- Алтандөш Энхзаяа – Билэгт Дөлгөөн ХХК-ийн гүйцэтгэх захирал
- Мөнхбаяр Энхтуяа – Бодь шим ХХК-ийн захирал
- Жамсран Бадамсүрэн – Эм Жи Кашмер группийн сүлжигч
- Хүрэлтогтох Амгаланбаяр – Эм Жи Кашмер группийн гүйцэтгэгч
- Авид Пүрэвдорж – Эс Ди Жи ХХК-ийн сүлжих үйлдвэрлэлийн менежер
- Очирхуяг Алтантуул – Минерал Байг ХХК-ийн гүйцэтгэх захирал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр төрийн тэргүүний мэндчилгээг уламжилж, төрийн дээд шагнал хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд сайн сайхныг хүсэв.