Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.12.18 15:07
1417
Н.Номтойбаяр: Төр засаг, түүний ард нуугдсан улс төрийн нам л баяждаг

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Евроазийн эдийн засгийн хэлэлцээртэй холбоотой байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, "Евроазийн эдийн засгийн холбоонд нэгдэх гэрээний төсөл УИХ-ын гишүүдэд тараагдаагүй. Гэрээг соёрхон батлах тухай УИХ дээр яригдсан ч чухам ямар гэрээг ямар нөхцөлөөр хийх, эдийн засгийн аюулгүй байдлаа яаж хангах талаар юу ч яригдаагүй. Энэ гэрээ тэргүүн шадар сайд Л.Гантөмөр болон түүний хамаарал бүхий хоёр хүний хооронд л яригдаж байна. Дотоодын үйлдвэрлэгчид үүнийг соргогоор анзаарч, эсэргүүцсэний үр дүнд түр хойшиллоо. Гэхдээ бид анхаарлаа сулруулж болохгүй. 

Гурилын гаалийн татварыг тэглэлээ гээд гурилын үнэ буураагүй. Ганц гурил дээр жишээ авахад ийм байгаа юм чинь 375 нэр төрлийн бүтээгдэхүүн гаалийн татваргүй болчихвол дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд алдагдалтай. 

Бид бусад улс руу юу гаргах вэ? Манай улс үйлдвэрлэлийн бааз сууриа бариагүй, дотоодын хэрэглээгээ чадан ядан хангаж байхад гадагшаа бараа бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэдэг хэцүү. 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй ороод ирвэл дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид оршин тогтноход хүнд. Төр засаг, түүний ард нуугдсан улс төрийн нам л баяжиж байгаа болохоос биш ААН-үүд хэзээ ч хождоггүй" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: