НИТХ болон НЗДТГ сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна.
Энэ хүрээнд иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явууллаа.
Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин автобусны үнийн хувьд 1000 төгрөг байх, автобусны цагийг 10:00-11:00 байх нь зөв гэж судалгаанд оролцсон иргэд дэмжжээ. Санал асуулгатай холбогдуулан энэ бямба гариг буюу 12-р сарын 21-ний өдрөөс дээрх хоёр чиглэлд автобус гаргахаар төлөвлөж байна.