Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.12.19 11:42
469
Д.Өнөрбат: Хүхэрлэг хий болон агаарын чанарын бусад үзүүлэлт байнга давч гарч байгаа

Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтийг ЦУОШГ-аас мэдээллээ. 2010 оноос эхлэн Улаанбаатар хотод анхны суурин автомат станцууд суурилуулагдаж эхэлсэн. Харин одоогийн байдлаар 19 станц бүрэн автомат хэмжилтээр мэдээллийг цуглуулж иргэдэд мэдээлж байна. 15 минут тутамд станцуудаас мэдээлэл ирдэг. Ирсэн мэдээллийг үндэсний дата төв руу шилжүүлж, дата төв дээр агаарын чанарын индекс руу бодогдоод, 30 минут тутам agaar.mn руу мэдээлж байгаа аж. 

Станцын хажууд самбар дээр мэдээллийг гаргадаг. Зарим самбар дээр мэдээллийг шууд дамжуулдаг. Гэвч зарим самбарууд ажилгаагүй болсон. Учир нь анх 2014 онд суурилуулж байсан бөгөөд одоо сэлбэг хэрэгсэл нь үйлдвэрлэгдэхгүй байгаа тул шинэчлэх асуудал яригдаж байгаа. 

Баянхошуунд өдөртөө агаарын бохирдлын хэмжээ эрс өсдөг. Энэ нь цаг агаарын нөхцөлтэй холбоотойгоор өглөө оройны галлагааны утаа хотын төв руу ороод буцаад нар гарахтай зэрэгцэн уулын ам руу өгсдөг. Энэ процессоос үүдэлтэй утааны өтгөрөл Баянхошуунд өдрийн цагаар ажиглагддаг. 

Агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбат: Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд агаарын бохирдол их хэмжээтэй байсан. Тиймээс 12-р сарын 13-аас 18-ны өдрийн хоорондох мэдээллийг танилцуулж байна. Улаанбаатар хотод 19 цэгт агаарын чанарын хяналт шинжилгээг байнга хийдэг.

19 цэгт хүхэрлэг хийн үзүүлэлт байнга давсан үзүүлэлттэй гарч байгаа.

Хамгийн өндөр агууламжтай цэгүүдийг танилцуулбал 1-р хороолол, Толгойт, Баянхошуу гэсэн цэгүүдэд хамгийн өндөр агууламжтай байна. Харин хамгийн оргил агууламж хүрсэн байршил нь Баянхошуу орчимд 12-р сарын 16-нд 506мг/м3 хүрсэн байгаа. Харин стандарт хэмжээ нь 50 байдаг.

Энэ нь стандарт хэмжээнээс 10.1 дахин их гарсан үзүүлэлт юм.

Мөн азотын давхар исэл дээрх өдрүүдэд 8-158мг/м3 болсоон. Хамгийн өндөр агууламжтай хэсгүүдэд 1-р хороолол, 100 айл, Толгойт гэсэн цэгүүд орж байна. 12-р сарын 16-ны өдөр Толгойт орчимд хамгийн өндөр агууламжтай буюу стандарт хэмжээнээс 3.1 дахин их гарсан. 

РМ  10 тоосонцорын хувьд 1-р хороолол, Хайлааст, Шар хад гэсэн цэгүүдэд өндөр агууламжтай байна. Хайлаастад 3 дахин их байсан байна.