Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.12.19 15:52
1456
Ирэх сард ОЖД-аас хүйтэн, хур тундас ахиу орно

Улирлын урьдчилсан төлөв

Нэг. ТАНЫ АНХААРАЛД

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Цаг агаар, Орчны, Тоон загварчлал, Судалгааны Хэлтэс (ЦАОТЗСХ)-ээс 2025 оны 1 дүгээр сараас 3 дугаар сар хүртэлх урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.

Урьдчилсан төлөвийг Цаг агаар (tsag-agaar.gov.mn) цахим хуудсанд сар бүрийн 28-нд шинэчлэн гаргадаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүрд нь шинэчилсэн мэдээг ашиглаж байна уу.

Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)–аас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Улирлын төлөвийн талаар лавлах шаардлагатай бол УЦУОСМХ–ийн 11–326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн ЦАОТЗСХ-ээс тодруулах боломжтой.

Хоёр. ТОЙМ

2.1 Уур амьсгалын тойм

Агаарын температур I сард Баян–Өлгийн нутаг, Увсын хойд болон өмнөд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -26…-32°C, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар -12...-18°C, бусад нутгаар -18...-26°C хүйтэн байдаг байна. II сард Баян–Өлгийн баруун өмнөд, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -22...-28°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар -8...-14°C, бусад нутгаар -14...-22°C хүйтэн байдаг. Харин III сард Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг 0...-6°С, бусад нутгаар -6...-14°С хүйтэн байдаг.

Хур тунадасны хувьд I сард Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм ордог бол II сард мөн дурдсан бүс нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог. Харин III сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм хур тунадас ордог байна.

Гурав. 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРААС 03 ДУГААР САРУУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

3.1 2025 оны 1 дүгээр сараас 3 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгийн нутаг, Увсын хойд болон өмнөд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -26…-32°C, Говь–Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар -12...-18°C, бусад нутгаар -18...-26°C хүйтэн байдаг (Зураг 1а).

Зураг 1а. 1 дүгээр сарын агаарын температурын ОЖД (1991-2020) 

2025 оны 1 дүгээр сарын агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй байна (Зураг 1б).

Зураг 1б. 2025 оны 1 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

             [ Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн,

              Н–агаарын температур ОЖД–ын орчим ] 

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм ордог (Зураг 2а).

Зураг 2а. 1 дүгээр сарын хур тунадасны ОЖД (1991-2020) 

2025 оны 1 дүгээр сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна (Зураг 2б)

Зураг 2б. 2025 оны 1 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[ И–хур тунадас ОЖД–аас ахиу,

  Н–хур тунадас ОЖД–ийн орчим ]

Хоёрдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгийн баруун өмнөд, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -22...-28°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар -8...-14°C, бусад нутгаар -14...-22°C хүйтэн байдаг байна (Зураг 3а).

Зураг 3а. 2 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020) 

2025 оны 2 дугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун, Дундговийн баруун хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 3б).   

Зураг 3б. 2025 оны 2 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

             [ Н–агаарын температур ОЖД–ын орчим

   Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн ]

Сарын нийлбэр хур тунадас Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм ордог байна (Зураг 4а).   

Зураг 4а. 2 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020)

2025 оны 2 дугаар сарын нийлбэр хур тунадас (цас) Завханы нутаг, Увсын ихэнх, Говь–Алтайн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, Хэнтийн ихэнх, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна (Зураг 4б)

Зураг 4б. 2025 оны 2 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[ И–хур тунадас ОЖД–аас ахиу,

   Н–хур тунадас ОЖД–ийн орчим,

  Б–хур тунадас ОЖД–аас бага ]

Гуравдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С, бусад нутгаар -6...-14°С хүйтэн байдаг (Зураг 5а).

Зураг 5а. 3 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020) 

3 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОДЖ–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5б).

Зураг 5б. 2025 оны 3 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

       [ Н–агаарын температур ОЖД–ын орчим ] 

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм ордог (Зураг 6а). Зураг 6а. 3 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020)

3 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим хур тунадас орох төлөвтэй байна (Зураг 6б).

Зураг 6б. 2025 оны 3 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[ Н–хур тунадас ОЖД–ийн орчим ]

 

3.2 Зөвлөмж

 

2025 оны 1 дүгээр сард баруун болон төвйин аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас баруун болон төвийн аймгуудын нутгаар ОЖД–аас ахиу орно. 2 дугаар сард баруун болон төвийн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, Увс, Завханы нутгаар ОЖД–аас ахиу, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин 3 дугаар сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна.