Мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулах, түүнд тавигдах шаардлага, үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулах үүрэгтэй “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хууль 2024 оны 4-р сарын 19 өдөр батлагдсан. Тус хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Эдийн засгийн ангиллын С-10 Дэд салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоод, аж ахуй нэгжүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтад ”Хүнсний хувьсгал” ТББ-ын тэргүүн Ч.Даваабаяр болон хүнс үйлдвэрлэлийн салбарын мэргэжлийн холбоод, 50 гаруй аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд оролцож, Мэргэжлийн нэгдсэн холбоо үүсгэн байгуулах тухай санал солилцлоо.
Манай улсад 2017 оны байдлаар 27 мянга гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байдгаас 8000 орчим нь нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төрийн бус байгууллагууд өнгөрсөн хугацаанд тус тусдаа үйл ажиллагаа явуулснаар салбарын эрх ашиг, үйлдвэрлэгчдийн дуу хоолойг төрд хүргэх нөхцөл дутмаг байсан юм. Тэгвэл Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж, Мэргэжлийн нэгдсэн холбоод бий болсноор төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх, стандарт боловсруулах, нутагшуулахад төртэй хамтран ажиллах боломжтой болох юм.
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн байгууллага болон мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аж ахуй нэгж, үндэсний үйлдвэрлэгчдийн хууль эрх зүйн орчинг сайжруулах зэрэг боломжууд бүрдэх юм.
Мэргэжлийн холбоодыг нэгтгэснээр:
Ийнхүү хуралд оролцогчид Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн С-10 Дэд салбарын Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулахыг 100 хувийн саналаар дэмжин Мэргэжлийн нэгдсэн холбооны материалыг бүрдүүлж Монгол Улсын Дээд Шүүхэд хүргүүлэх ажлын хэсгийг байгууллаа.
“Хүнсний хувьсгал” ТББ Мэргэжлийн нэгдсэн холбоо үүсгэн байгуулах анхдугаар хурлаа Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг босгох, эв нэгдэлтэйгээр урагшлахыг бэлэгшээж Их эзэн “Чингис хааны музей”-н хурлын танхимд зохион байгууллаа.