Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.20 13:43
2682
Л.Оюун-Эрдэнэ: 16-20 жил гацсан төслүүд хөдөлж байгаа нь Хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Тэрээр, “Өнөөдрийн байдлаар Монгол улсын эдийн засгийн өсөлт 5 хувь, вальютын нөөц 4,9 тэрбум доллар, оны эцсээр 5 тэрбум ам долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Төсөв 1,3 их наядын ашигтай. Тийм учраас ирэх оноос эхлэн хөгжлийн сан руу 50 хувь нь орох боломж бүрдэнэ. Экспортын орлого 15,7 тэрбумд хүрч нүүрсний экспорт 81,8 сая тонн-д хүрсэн. Энэ нь одоо байгаа боломжийн хамгийн дээд үзүүлэлт. Цаашид 100 сая тонн болгохын тулд боомтын хүчин чадлаа нэмэх шаардлагатай. 

Үндэсний баялгийн сан олон улсад Чингис бонд гэх нэрээр танигдана. Баялгийн санд 4 их наяд төгрөг үүссэн байна.

Ирээдүйн өв санд байгаа мөнгийг өнөөдрөөс эхлэн ашиглах боломжтой болж байна. Иргэдийн хуримтлалд 495 тэрбум төгрөг бүртгэгдсэн. Нэг иргэний 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн. Энэ мөнгийг бэлэн бусаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд ашиглах боломжтой. Ашиглах тусам арвижна, хүү бодно. Тиймээс хуримтлалтай монгол байх агуулга руу чиглэж байна. Төсөв ашигтай ажиллавал 50 хувь нь хөгжлийн санд төвлөрнө. Энэ жилийн хувьд 1 их наяд төгрөгийн ашигтай ажилласан тэгэхээр 500 тэрбум төгрөг  Хөгжлийн санд төвлөрнө.

Олон жил гацсан Гашуунсухайт Ганц мод хил холболтын төмөр замын Засгийн газар  хоорондын хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцээд ирэх долоо хоногийн Лхагва гаригт УИХ-д өргөн барихаар боллоо. Яагаад 16 жил гацсан бэ гэхээр сонирхолтой логик гарч ирнэ. Удахгүй УИХ дээр нээлттэй ярилцана.

Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн "Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын төслийн зээлийн хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Эрчим хүчний томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа Булангийн орнууд, Баялгийн сангууд илэрхийлсэн. Өнөөдөр Багануурын уурхайг түшиглэсэн "Кокс химийн үйлдвэр" байгуулах шийдвэр гарлаа.

Урьд нь улс төрийн нөлөөтэй толинд 16-20 жил гацсан тус төслүүд хөдөлж байгаа нь Хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм.

Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдрийн байдлаар 4.3 их төгрөгийн ашигтай ажилласан байна. Хувьцаа эзэмшигч иргэн бүрт 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг 3 хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан” гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: