Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.20 15:47
2474
135 мянган төгрөгийг ойрын хугацаанд иргэдийн данс руу шилжүүлнэ

"Эрдэнэс Тавантолгойн" ногдол ашиг болон Үндэсний баялгийн сангийн иргэдэд тараах ноогдол хоёр тусдаа ойлголт юм. Тодруулбал ЭТТ өмнө нь иргэдэд 2022, 2023 оны ногдол ашгаа нэг дор тараасан. 

Энэ жил 4 их наядын ашигтай ажилласан, үүнийг иргэн бүрдээ хуваахаар нэг иргэнд 350 мянган төгрөг ноогдож байгаа юм. Үүнээс эхний ээлжид 135 мянган төгрөгийг бүртгэлтэй банкны данс руу ойрын хугацаанд шилжүүлэх аж. Харин Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг бэлэн олгохгүй. Тус хуримтлалаа Emongolia апплейкшнаараа дамжуулан шалгаад явна.

Жилийн эцэст Эрдэнэт үйлдвэр, Хөтөл Цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд "Эрдэнэс Монгол" нэгдлийн бүх компаниудын төрд ногдох 34 хувиас "Баялгийн сан" руу хуримтлагдах мөнгөнөөс иргэн бүр; ногдоод хувь хэмжээ нь нэмэгдээд явна. Түүгээрээ сурах, эмчлүүлэх, орон сууцны урьдчилгаандаа тооцуулах зэрэг боломж нээгдэнэ гэсэн үг.