Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.12.23 09:14
2401
АНУ-д зөвхөн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө хэмээн Д.Трамп амлав

АНУ-ын засаг захиргаа зөвхөн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрөх бодлого явуулах гэж байгааг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп ярьжээ. Тэрээр Аризона хотод болсон Turning Point USA хурал дээр үг хэлэхдээ “Миний засаг захиргааны үед зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрсөн бодлого хэрэгжих болно” хэмээн онцолсон байна. Хуралд оролцож буй хүмүүс түүний үгийг алга ташин хүлээж авсан аж. Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөж АНУ-ын Ерөнхийлөгч болсныхоо дараа трансжендер (мэс засал хийлгэж төрөлх хүйсээ солиулсан хүмүүс) бүх цэргийн албан хаагчийг зэвсэгт хүчнээс халах тушаал гаргахаар бэлтгэж байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан. Мөн Трампын засаг захиргаанд том алба хаших нь тодорхой болсон SpaceX-ийн тэргүүн Илон Маск хүүхдүүдийн хүйсийг солих мэс засал хийдэг эмч нарт бүх насаар нь хорих ял оноох санаа дэвшүүлж байв. Дашрамд сонирхуулахад, хүйсээ солиулсан Маскийн нэг хүү Трампаас болж АНУ-ыг орхих хүсэлтэй байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ.