Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.23 12:20
2037
Настай хүмүүс байрандаа орж чадалгүй нас барж байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны 500 өрх, 4000-5000 иргэнийг байранд нь оруулалгүй 7 дахь жилдээ хохироож байгаа талаар иргэд мэдээлэл хийж байна.

Иргэд" 2108 онд захиалга өгч төлбөрөө бүрэн төлсөн айлууд ч олон байна. Сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд маш их хохирсоор ирсэн. Залуу гэр бүл хамтдаа амьдарч чадахгүй гэр бүл салалт үүсэж байна, хүүхдүүд маш тухгүй амьдарч байна. Настай хүмүүс байрандаа орж чадалгүй нас барсан 3-5 тохиолдол бий болсон. 

Бүрэн өргөөгийн захирлын хувьд санхүүгийн чадамж байхгүй учраас барилгаа барьж чадахгүй гэж хэлсэн байдаг. Захиалагчдаас төвлөрүүлсэн 5 тэрбум төгрөгөөр бариад явж байсан. Гэтэл санаатайгаар захиалагчдынхаа эсрэг зүйл хийж байна. Бид өнөөдрөөс эхэлж өлсгөлөн зарлаж байна" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: