УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын санаачилсан Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслөө эргүүлэн татан авахаар болсноо мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Н:Батсүмбэрэл: "Энэхүү хуулийн төслийг өргөн барихдаа судалгаа тооцооллыг дутуу хийж, олон нийтэд мэдээ мэдээллийг бүрэн гүйцэт өгөөгүйгээс болж олон нийтийн дунд бухимдал үүсгэсэндээ уучлал хүсье. Энэ асуудлаар үргэлжлүүлэн судалж, мэдээлэх болно"
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: "Цаашдаа хувийн хэвшилтэй ойрхон ажиллаж, ажил олгогчдод тулгамдсан асуудлуудад анхаарч ажиллах болно. Мөн ажиллах хүчинтэй холбоотой хууль зүйн хариуцлагын асуудал орхигдсон. Тиймээс хувийн ААН- ээ дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно. Ингээд дээрх гурван хуулийн зүйл заалтаа татан авч байгааг мэдэгдье" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: