Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.12.23 15:26
3032
Э.Батшугар: БНХАУ-аас өөр улс газрын ховор элементийг боловсруулж чаддаггүй

Газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар түүнээс гарах ашиг ямар байх болон газрын ховор элемент гэдэг нь уран мөн биш гэх хариултгүй асуулт иргэдийн дунд байсаар байна. Тиймээс УИХ-ын гишүүн Э.Батшугараас тус асуудлын талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Газрын ховор элемент гэдэг нь уран биш. 17 элементээс бүрддэг бүлэг элементийг газрыг ховор элемент гэж нэрлэдэг. Газрын ховор элемент бохироороо газраас гарахдаа урантай адил цацраг туяатай байдаг. Сүүлийн үед газрын ховор элементийн эрэлт маш их нэмэгдэж байгаа. Бидний мэддэгээр хар диск, гар утасны дэлгэц, батлан хамгаалах салбарын өндөр тусгалтай пуужингуудыг хийхэд ашигладаг. 

Хэрэгцээ нь маш их нэмэгдэж байгаа. Мөн сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан машинд ашиглаж байгаа. Өнгөрсөн жил л гэхэд 80 сая  машин дэлхий нийтэд зарагдсан. Үүний 12 сая нь цахилгаан машин байсан. Харин газрын ховор элемент эрэлт ихэссэн боловч нийлүүлэлт байхгүй, хомсдолд орчихсон байгаа. 

Дэлхийн газрын ховор элементийн 70 хувь нь БНХАУ-д олборлогддог. 12 гаруй хувь нь АНУ-д олборлогддог.

Гэхдээ газрын ховор элементийг маш нарийн технологиор боловсруулдаг. Дээрээс нь маш их хэмжээний цацраг туяа болон бохирдол гаргаж, байгаль орчинд хор хөнөл учруулдаг.

АНУ-аас болон бусад улсаас олборлож байгаа газрын ховор элемент БНХАУ-руу түүхийгээр очоод тэнд боловсруулдаг. Бусад улс орнууд боловсруулж чаддаггүй. 

Тиймээс манай улсын хувьд эхний ээлжид боловсруулах үйлдвэр барих биш олборлож, БНХАУ, АНУ руу зарах боломжтой. Дараагийн ээлжид боловсруулах үйлдвэр ярих ёстой. 

Шууд дамжуулалт: