Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.24 08:51
2176
С.Одонтуяа: Cайжруулсан түлшний стандартыг нэн яаралтай өөрчилнө

С.Одонтуяа" Cайжруулсан түлшний стандартыг нэн яаралтай өөрчилнө. Хүний эрүүл мэндэд хортой нөхцөл хэдэн жилээр үүсчхээд байхад ОУ-ын стандартын хэмжилтийг хэд дахин давсан байхад түлшийг хэвийн гэж дүгнэлт гаргаад байгаа нь Монгол Улсын баталсан стандартаас болж байна.

Бүх л лабораториуд олон дахин шинжлэхэд стандартын дагуу байна гэсэн дүгнэлт нь бүх хүнийг, бүх байгууллагыг төөрөгдүүлж байгаатай санал нийлэхгүй байгааг өчигдөр хуралдсан манай яамны сайдын зөвлөлийн гишүүд санал нэгтэй дүгнэв.

Маргааш хуралдах ҮХ-ны хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана. Хүний эрүүл мэндэд хоргүй байх тэр л стандартыг баталж мөрдүүлэх шаардлагатай"гэв.