Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.12.24 13:00
2520
Архангай аймагт хүүхэд зодсон багш ажлаасаа гарах өргөдлөө гаргажээ

Архангай аймагт гуравдугаар ангийн хүүхдийг цохиж, зодож, өсгийтэй гутлаараа өчиглөж зүй бус авир гаргасан багш ажлаас гарах өргөдлөө гаргажээ.Ингэснээр хүүхэд зодсон ангийн багш М өнөөдрөөс үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөж байна. 

Тус хэргийг тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 00 цаг 10 минутад иргэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан байна. 

Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар биед нь халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.