Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 102 жилийн ой, уурхайчдын баярын өдөр өнөөдөр тохиож байна.
Ардын хувьсгал ялсны дараа Богд хаант Ардын засгийн газраас Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн газрын хэвлийд байгаа баялгаа нийт ард түмний өмч гэж зарлан тунхаглаж 1922 оны 12 дугаар сарын 25-нд Ардын засгийн газрын төлөөний түшмэл Налайхад ирээд тус уурхайг улсын үйлдвэр болгосон тухай мэдэгджээ. Ингээд энэ өдрийг Монголын уурхайчдын өдөр болгон уламжлан тэмдэглэж байх тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 25-ны өдрийн 187 дугаар зарлигаар Налайхын уурхайн малтагч бэхлэгч Д.Даваажавт Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар цол олгосон ажээ.