Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.12.25 12:02
2762
АНУ тусламжаа зогсоовол Украин дайнд ялагдана

АНУ зэвсгийн, санхүүгийн тусламжаа зогсоовол Украин улс фронт дээр хэд хоног тэсээд л дайнд ялагдана хэмээн Тагнуулын төв газрын экс шинжээч Ларри Жонсон Youtube дээрх Deep Dive сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ. “Хэрвээ АНУ Киевт өгдөг санхүүжилтээ өнөөдөр зогсоовол тэд энэ баасан гариг хүртэл л тэснэ. Украин ялах гэж байна, фронт дээр амжилт олж байна гэдэг АНУ-ын эрх баригчдын яриа нь тагнуулын албаны мэдээллээ үл ойшоодогтой холбоотой. Тэд Киевээс өгсөн мэдээллээр л бүхнийг харж байна” хэмээн тэрээр ярилаа. 
Үүний өмнө Америкийн тагнуулын албаны экс ажилтан, цэргийн шинжээч Скотт Риттер “Украинууд Оросын армийн довтолгоог зогсоож чадахгүй байна” хэмээн мэдэгдсэн юм. 
Украины тал Оросын иргэний байгууламжийг довтлох болсон нь аргаа барсан, суларч доройтсоны шинж хэмээн Ларри Жонсон үзэж байна. Украин алсын тусгалтай зэвсгийн хомсдолд орсон, цэргийн биш, иргэний байгууламжийг довтолж байгаа нь суларч, хүчгүй болсны дохио хэмээн тэрээр хэлжээ.