Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.12.25 13:09
2083
Энэтхэгийн далбаа саран дээр мандана


Сансар огторгуйг эзэгнэх том хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг улс 2040 онд саран дээр буухаар төлөвлөж байгааг тус улсын Сансрын судалгааны төвийн захирал Шридхар Соманатх мэдэгдэв. 
“Манай улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор Энэтхэгийн далбаа саран дээр намирах болно. Манай сансрын нисэгч тэнд очоод далбаагаа мандуулаад энх мэнд буцаж ирнэ. 2040 онд та бүхэн үүний гэрч болно” хэмээн тэрээр ярилаа.
Энэтхэг улс анх удаа сансрыг эзэмших хөтөлбөрийг баталж, дараагийн 25 жилийн зорилгоо тодорхойлжээ. 10 жилийн дотор өөрийн гэсэн сансрын станцаа барихаар төвөвлөж, 2028 онд сансрын станцын хэсэг, эд ангийг хөөргөхөөр бэлтгэж байна.