Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.12.25 13:59
2271
Хойд Солонгост цэрэг татлагын насыг дээшлүүлэв

Хойд Солонгосын эрх баригчид цэрэг татлагын дээд насыг 23-аас 25 болгон дээшлүүллээ хэмээн Radio Free Asia мэдээлэв. “Хойд Солонгост 23 хүртэлх настай иргэдийг цэрэгт татдаг байсныг 25 болгож буй бололтой. Өнөөдөр тус улсад эрэгтэйчүүд нь 18 наснаас эхлэн 10 жил, эмэгтэйчүүүд нь 7 жил цэргийн алба хааж байна” хэмээнд дээрх мэдээнд дурджээ. 
Украинд Оросын талд байлдаж буй Хойд Солонгосын 1.000 орчим цэрэг амь үрэгдсэн хэмээн Украины тал мэдэгдсэн. Үүний дараа Ким Жон Уны дэглэм Украин руу нэмэлт хүч илгээхээр бэлтгэж байна хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлээр бичиж байна. 
Орос, Хойд Солонгос арванхоёрдугаар сарын 4-нд стратегийн бүх талын хамтын ажиллагааны гэрээг батласан юм.