Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.12.25 15:56
889
Х.Нямбаатар: Гэр хороолол агаарын бохирдлын 56 хувийг, тээврийн хэрэгсэл 30 орчим хувийг бүрдүүлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны дараа Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, Ирэх онд Улаанбаатар хотод эхний ээлжид 20 мянган айлыг хийн шугам сүлжээнд холбох, хийн эх үүсвэрүүдийг бэлдэх, утаагүй яндангүй бүсийн бүсчлэлийг тогтоосон хууль эрх зүйн орчныг батлах, бүсчлэлд хийн болон керосин зуухыг хэрэглээнд нэвтрүүлэх, бусад айл өрхүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр түлшийг өөрчлөх, давхар шаталтат зуухыг айлуудад тараах гэх мэт ажлуудыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. 

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 56 хувийг гэр хорооллын 198 мянган яндан, өдөр тутамдаа хөдөлгөөнд оролцож байгаа 600 мянган тээврийн хэрэгсэл агаарын бохирдлын 30 орчим хувийг бүрдүүлж байна. Үлдсэн 15-16 хувийг 170 мянган уурын зуухнууд , томоохон дулааны цахилгаан станцууд үүсгэж байгаа. 

Тиймээс бид дээрх үүсгүүр тус бүр дээр нэг жилийн хугацаанд авах богино хугацааны төлөвлөгөөгөө өнөөдөр танилцуулна. Тухайлбал, Нийтийн тээврийн үйл ажиллагаанд явж байгаа автобусуудыг хийн болон цахилгаан хөдөлгүүр руу шилжүүлэх төлөвлөгөөг гаргаж байгаа. Мөн агаарын бохирдол илүү үүсгэж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, бусад агаарын бохирдлыг үүсгэж байгаа үүсвэр болох 170 мянган уурын зуухыг жил бүр 30 хувийг нь хийн дулааны станц руу шилжүүлэх технологийн дэвшил руу урагшлах төлөвлөгөөг танилцуулж байгаа. 

Эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг татварын хөнгөлөлтийн хүрээнд шийдэж, бусад эх үүсвэрүүдийг нийслэл өөрийн дотоод нөөц хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сан, нийслэлийн төсвийн хөрөнгийг дайчилж санхүүжүүлнэ. 

Шууд дамжуулалт: