Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.12.25 16:14
995
Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг гар аргаар нураана

Дэлбэрэлтэд өртсөн 207-р орон сууцыг нурааж, ахин барих шийд гарсан. Тиймээс тус асуудлын талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас тодрууллаа.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах процесс нэлээн төвөгтэй. Яагаад гэхээр хоёр байрны дунд баригдсан. Тийм учраас том техник хэрэгслээр, тэсэлгээний аргаар нураах боломжгүй. Бид өнгөрсөн жил 10 орчим барилга нураасан. Тиймээс тус байрыг гар аргаар нураах шийдэл гарсан. Гэхдээ энэ өвөл, хавартаа багтааж нураагаад, үргэлжлүүлэн 207-р байрны яг батлагдсан зураг, төслөөр, хэмжээ, м.кв-аар нь барьж айл өрхүүдийг нь оруулна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад нийслэл гуравдагч этгээдээр нь татагдсан. Харин буруутай гэж тогтоогдсон иргэн, аж ахуйн нэгжээс 207-р байрыг нураах, ахин барих зэрэг бүхий л зардлуудаа нэхэмжилж хохирлоо барагдуулах төлөвлөгөөтэй байгаа. 

Шууд дамжуулалт: