Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.12.25 17:44
2191
Тайландаас хамгийн том цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагч Э-г албадан авчирна

Цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж иргэдэд эдийн засаг, сэтгэл санааны хохирол учруулсан гэгдэж буй  Э-г Тайландаас Монголд албадан авчрах ажиллагааг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа талаар эх сурвалж дурдлаа.

Тэрээр олон улсын мөрийтэй тоглоомын Pokerrrr аппликейшнд олон тооны покер тоглуулах өрөө үүсгэн монгол иргэдийн дансыг ашиглан хууль бусаар их хэмжээний ашиг олсон болох нь мөрдлөгөөр тогтоогдсон аж. Түүний хамаарал бүхий 40 гаруй иргэнийг тус хэрэгт холбогдуулан шалгаж, хууль бус үйл ажиллагаагаар олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 тэрбум орчим төгрөгийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг илрүүлсэн байна.

Өдгөө Э-г Зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсгэсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаах гэх эрүүгийн хуульд заасан зүйл ангиар яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тус хэрэгт холбогдогч этгээд Э-г 2024 оны 12 сарын 25-ны өдөр буюу өнөөдөр албадан авчирна.