Азербайжаны авиа компанийн Баку-Грозный чиглэлийн зорчигч тээврийн онгоц Казахстаны Актау нисэх буудал орчимд унаж осолджээ. Нисэх онгоцонд 69 хүн байснаас 32 хүн амьд үлдсэн хэмээн мэдээлж байна.
Агаарын хөлгийн хөдөлгүүрт шувуу орсны улмаас хүчилтөрөгчийн баллон дэлбэрч осол болсон хэмээн зорчигчид ярьжээ. Зорчигчдын ихэнх нь азербайжан иргэд байв. Орос, Казахстан, Киргизийн иргэд бас байжээ.