Санжийн Баяр Монгол Улсын төрд олон жил ажилласан туршлагатай улс төрч гэдгийг хэн хүнгүй мэднэ. Түүнийг АНУ-д ая тухтай, аюулгүй амьдарч байгаа талаар ч олонтаа сонссон.
УИХ-ын гишүүнээр сонгогдсон үедээ хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг 5.3 сая төгрөг гэж мэдүүлж байсан. Гэтэл Ерөнхий сайдын албыг хашаад жил гаруй болсны дараа өнөөх хөрөнгө нь 20 дахин өсч, нэг тэрбум 900 сая төгрөгт хүрчихсэн нь олон хүний гайхаш төрүүлсэн юм.
Элэгний өвчний улмаас Засгийн тэргүүний ажлаасаа чөлөөлөгдөж, 2008 онд АНУ-д элэг шилжүүлэн суулгуулах мэс засал хийлгэсэн. Түүний дараа 2012 онд зүрхний титэм судсанд төмөр цагариг суулгуулж, өргөсгүүлэх мэс засал хийлгэсэн юм.
Эмчилгээ хийлгэх үеэр түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болж, дараагийн сонгууль эхэлсэн. Гэвч түүний нэрийг МАН-ын удирдлагууд дэвшүүлээгүй нь гайхалтай. Үүний шалтгааныг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэхтэй холбон тайлбарлаж байсан ч тийм зүйл огтхон ч болоогүй юм.
Өнөөдөр түүнийг Олон улсын Чингис хаан онгоцны нисэх буудалд “KE-867” онгоцоор газардсан гэж эх сурвалжууд мэдээллэж байна. Ямар учир шалтгаантай эх орондоо ийн чимээгүй ирснийг хэлж мэдэх хүн алга. Тэрээр намын дарга, Ерөнхий сайдын албаа өгчихөөд АНУ-ын Сиэтл хотод амьдарч байжээ.
АНУ-аас жиргэгч @SurenaTumen твиттер хуудаснаа экс Ерөнхий сайд С.Баярын талаар мэдээлэл оруулсан байна. Тэрээр С.Баярын хаяг болон утасны дугаарыг нийтэлжээ.
Тэрээр Америкт гурван тансаг харштай бөгөөд Вашингтон дахь ордон нь 3.853.000 ам.долларын үнэтэй юм байна. Хэдэн сарын өмнө АНУ-ын иргэн Киэт энэ тухай “Ноён Баяр 2007 оны 11 дүгээр сарын 29-нд Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт 895,000 ам.доллараар худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө 1.195.000 ам.доллараар үнэлүүлж чадсан. Тэрээр 2008 онд үл хөдлөх хөрөнгийн татвар гэж 16,000 долларыг сард төлж буй ч 4950 доллараар түрээсэлдэг” гэж бичсэн байна.
Ямартай ч тушлагатай улс төрч эргэн эх орондоо ирсэн нь сайн хэрэг. Харин ард түмэн хэрхэн хүлээж авахыг таашгүй юм.
М.Мөнхзориг