Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.12.26 11:41
1157
Б.Түвшин: Манайх цөөхөн хүн амтай учир хэт олон хар ажилчин оруулж ирэхгүй байх хэрэгтэй

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн. Харин өнөөдөр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх юм. Ажиллах хүчний тухай хуультай холбоотой зөрүүтэй мэдээллүүд ч байгаа юм. Тиймээс тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Түвшинээс байр суурийг нь тодрууллаа.

УИХ-ын гишүүн Б.Түвшин: Нэр бүхий таван гишүүний өргөн барьсан хуулийг татаад авчихсан байгаа. Тийм учраас тэр тухай ярих шаардлаггүй байх. Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулинд яг хэдэн мянган гадаад ажилчин нэмнэ гэсэн тоо байхгүй. Тодорхой салбаруудад ажиллах хүчний дутагдалтай байгаа учраас татвараас нь хөнгөлөх, чөлөөлөх тухай асуудал орж ирсэн. Энэ хоёр талтай нь хоёр талтай. 

Яг тэр салбаруудад богино хугацаанд хэрэгжээд, тэр хүмүүс нь бүртгэл хяналттай байгаад гарчих юм бол. Одоогийн яригдаж байгаа салбараар нь уул уурхай яригдаж байна. Тэрнээс бүх салбартаа гадаадын ажиллах хүчин оруулна гэвэл сайн зүйл биш гэж үзэж байна. 

Манайх өөрөө гол ажиллах хүчнээ гадаадад алдчихдаг. Тэр иргэдийгээ яаж татаж оруулж ирэх үү. Цөөхөн хүн амтай учраас хэт олон ажилчин оруулж ирэхгүй байх хэрэгтэй. Тиймээс гаднаас хаа хамаагүй хар ажилчин оруулж ирэхээс илүү ур чадвартай хүмүүс оруулж ирж, өөрийн ажилчин иргэдээ чадвахжуулах хэрэгтэй. Түүнээс хэт олон хар ажилчин оруулж ирэх нь таатай зүйл биш.

Шууд дамжуулалт: