Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.12.28 18:32
2503
Зэвсэгт бослого гаргавал оноох ялыг чангатгажээ

Зэвсэгт бослого гаргасан, өдөөсөн хүмүүст оноох ялыг чангатгах зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир гарын үсэг зурлаа. Зэвсэгт бослого зохион байгуулж, хүчирхийллийн аргаар ОХУ-ын Үндсэн хуулийг зөрчих гэж оролдвол 15-20 жилийн ялтай байдаг. Шинэ зарлигийн дагуу, зэвсэгт бослого нь хүнд үр дагавартай бол буруутай этгээдийн эрх чөлөөг 15-20 жил хасаж, 500 мянган рублиэр торгоно, эсвэл бүх насаар нь шоронд хорихоор болжээ. Бослогод оролцсон этгээд энэ талаарх мэдээллийг цаг алдалгүй төрийн байгууллагад мэдэгдвэл хоригдох ялаас чөлөөлөгдөх боломжтой.
Оросын Засгийн газрыг дэмжигч хөлсний дайчдын “Вагнер” бүлгийн толгойлогч Евгений Пригожин 2023 оны зургадугаар сард төр, засгийнхаа эсрэг босож Москва руу давшиж яваад үл мэдэгдэх шалтгаанаар давшилтаа зогсоож байсан. Энэ явдлаас хойш удсан ч үгүй түүний сууж явсан нисэх онгоц дэлбэрч тэрээр амь насаа алдсан юм. Энэ бослогын дараа ОХУ-ын эрх баригчид зэвсэгт бослого өдөөсөн этгээдэд оноох ялыг чангатгаж, эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болжээ.