Тайландын Бангкокооос буцаж ирж байсан Jeju Air авиа компанийн онгоц Өмнөд Солонгосын Муан хотын онгоцны буудалд газардахдаа замаас гарч хана мөргөн дэлбэрсний улмаас 176 хүн амиа алдлаа.
Онгоцонд 181 хүн явж байжээ. Амиа алдсан бүх хүн онгоцны сүүл хэсэгт байсан, ихэнх нь Өмнөд Солонгосын иргэд байв.
“Нисэх онгоц бараг бүрэн сүйрсэн тул амь үрэгдсэн хүмүүсийг танихад хэцүү байна” хэмээн нэг гал сөнөөгч ярьжээ.
Онгоц хана, хаалт мөргөж зорчигчид шидэгдсэн тул амьд гарах найдвар тун бага байсан аж.
Онгоц газардаж байхдаа сүрэг шувуутай мөргөлдсөний улмаас осол болсон хэмээн таамаглаж байна. Мөн газардах систем доголдсон байж болзошгүй хэмээн үзэж байна.
Одоогоор хоёр хүн амьд гарчээ.