Цагдаагийн байгууллагад 2024.12.28-29—ний шилжих шөнө БГД-ийн 7 хороо Гэмтлийн эмнэлэгийн орчимд байрлах М-ойл ШТС-ын гадна хутгатай хүн танхайраад бна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтын явцад иргэн Б нь тус ШТС-ын хажууд тамхи татаж байхад түгээгчээс тамхи татаж болохгүй гэх шаардлагыг тавихад эсэргүүцэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга гарган танхайрсан үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.