Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.12.30 10:02
1230
Галт зэвсгээр эхнэрээ айлган, сүрдүүлсэн этгээдийг баривчилжээ

Галт зэвсгээр эхнэрээ айлган сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг баривчиллаа.Тодруулбал, Манай нөхөр намайг айлган сүрдүүллээ гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 25-ны өдөр 17:00 цагийн орчимд Ховд аймгийн цагдаагийн газар бүртгэгджээ.

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Г нь Тоз-8 маркийн галт зэвсгээр эхнэрээ айлган, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэргийн газраас Тоз-8 маркийн галт зэвсгийг хураан авч цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Хэрэв таны ойр дотны хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд хандах, 107, 108 хандан зөвлөгөө мэдээлэл авах боломжтойг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.