“Хятадын төмөр зам” компани Бээжин хотод CR450 өндөр хурдны галт тэргийг үйлдвэрээс гаргаж бэлэн болгожээ. Цагт 400 км хүртэл хурдлах боломжтой шинэ галт тэрэг зорчигч тээврийн хөдөлгөөнийг шинэ шатанд гаргаж, иргэдийн цаг хугацааг ихээхэн хэмнэнэ хэмээн найдаж байна.
CR450 галт тэрэгний тоормозлох зам багасаж, тогтвортой байдал нь дээшилсэн аж. Мөн хяналтын хамгийн сүүлийн үеийн системээр тоноглогдсон тул сүүлийн үеийн хурдны галт тэрэгнээс аюулгүй байдлаараа илүү гарч байна.
“Хятадын төмөр зам” компани шинэхэн тээврийн хэрэгслийн туршилтыг ойрын өдрүүдэд эхлэхээр төлөвлөжээ.