Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.30 10:48
825
Согтуу жолооч 52 настай иргэнийг мөргөж амь насыг нь хохироожээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, бусдын амь насыг хохироожээ.

Тодруулбал, "Задгай хашаанд автомашинд хүн дайруулж, нас барсан" гэх дуудлага мэдээлэл Хэнтий аймгийн цагдаагийн газарт энэ оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад, иргэн Х нь согтуурсан үедээ тоёота маркийн автомашиныг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ 52 настай иргэнийг мөргөж, амь насыг нь хохироожээ. Тус хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлж байна.