ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Болорчулуунаас хөдөө аж ахуйн салбар болоод бусад асуудлын талаар тодрууллаа.
ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Болорчулуун: Импортлогч тал жилийн турш мах бэлтгэн нийлүүлэх шаардлага тавиад байгаа.
Гэвч бид тэрхүү шаардлагад нь хараахан хүрч чадахгүй байна.
Зөвхөн өвөл бой хийгээд, махаа хадгалж байгаад экспорт хийдэг. Бид жилийн турш нийлүүлэлт хийхийн тулд эрчимжсэн мал аж ахуй, суурин маллагаатай фермерүүдийг олноор бий болговол улирлаас хамааралгүйгээр мах нийлүүлэх боломж нь бүрдэнэ. Хөдөө аж ахуйн салбар эрсдэлд маш өртөмтгий. Хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эрсдэлийг даван туулна гэж харж байгаа.
Уламжлалт мал аж ахуйгаа эрчимжүүлэх, малчдыг хоршуулж чадвал тодорхой хэмжээний эрсдэлийг даван туулахад дөхөм болно.
Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 14 чиглэлээр зээл олгож байгаа.
Хашаа саравч, худаг ус, тоног төхөөрөмж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зэрэг олон асуудал дээр хөрөнгө оруулалтыг шийдээд өгөхөд малчид байгалийн эрсдэлийг даван туулна. Мөн даатгалын системийг боловсронгуй болгосноор эрсдэлийг даван туулна гэж харж байгаа.
Шууд дамжуулалт: