Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.
С.Одонтуяа" Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаар ойрын хугацаанд яаралтай хэрэгжүүлэх ажлыг хэлэлцсэн. Агаарын бохирдлын эсрэг зарчмын цоо шинэ реформ хийхээр зорьж байгаа. Хуучин асуудлуудыг аль болох орхиж шинэ стандарт мөрдөх зорилт тавьсан.
Хамгийн гол нь маш олон мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн саналыг хэлэлцэхээр эрдэмтдийн зөвлөл байгуулах ажлыг Барилга хот, орон сууцжуулалтын яам хариуцна.
Одоо мөрдөгдөж байгаа стандарт чанарын шаардлага хангахгүй байгаа. Стандартуудыг нэн яаралтай шинэчилхээр ажиллаж байна. ЗГ-ын сайд нар Тавантолгой түлш компани дээр ойрын хугацаанд очиж танилцана. Түүхий нүүрс түлдэг аж ахуй нэгжүүдийн асуудлыг яаралтай шийдэхийг ЗГ-ын хуралдаанаас гаргалаа" гэв.
Шууд дамжуулалт үзэх;