Өнөөдөр нийслэлийн яаралтай түргэн тусламжийн автомашин дуудлагын дагуу гэртээ төрсөн эх нярайд тусламж үзүүлж, дутуу төрсөн нярайг эмнэлэг рүү тээвэрлэх явцад зам тээврийн осолд оржээ. Урсгал сөрөн явж байсан түргэн тусламжийн машинд зам тавьж өгөлгүй хурдтай орж ирсэн автомашин мөргөснөөс нярайг тэвэрч явсан эмч тархины хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдсэн байна.