Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
Төрийн шагнал гардуулах ёслол /2024.12.30/ өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардуулав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган эх орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах хүмүүсийг Төрийн дээд одон, медалиар шагнасугай.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Дамбасүрэн Мөнхтөр – Түмэн шувуут компанийн ахмад жолооч
- Аюурзана Энхсайхан – Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий нягтлан бодогч
- Самбуу Байгалмаа – Түмэн шувуут компанийн борлуулагч
Алтангадас одонгоор:
- Сандуйжав Алтанхуяг – Тосгуур хоршооны тогооч
- Шоовдор Хишигжаргал – Би энд Би компанид барилгын засал чимэглэл
- Цэрэндаваа Үдэнбор – Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар их эмч
- Санжаа Бүжин – Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Малын их эмч
- Гомбосүрэн Даваадорж – “Monlabel” ХХК-ийн Хэвлэгч оператор
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Тангад Нямсанж – “Газар шим” ХХК-ийн ерөнхий менежер
- Дамбийням Мөнхжаргал – “Хүнсний хувьсгал” ТББ-ын сэтгүүлч
- Дүгэржав Даариймаа – “Газар шим” ХХК-ийн ээлжийн ахлах чанагч
- Цэрэндорж Мөнхжаргал – Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мал эмнэлгийн ухааны доктор, малын их эмч
- Батбаяр Өсөхбаяр – “Глобал инноватив фүүд трэжүр” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал
- Дорждагв Жаргал – “Газар шим” ХХК-ийн үйл ажиллагааны менежер
- Баттулга Энхцэцэг – “Мonlabel” ХХК-ийн менежер
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр төрийн тэргүүний мэндчилгээг уламжилж, шинэ оны босгон дээр төрийн дээд шагнал хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд сайн сайхныг хүсэв.