Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.12.30 17:04
2167
Нарны гүүрний уулзвар, хөдөлгөөний чиглэлд ирэх сарын 6-аас өөрчлөлт орно

Монгол Улсын хэмжээнд 1.600.000 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас нийслэл хотын хэмжээнд 804.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. 

Үүнээс өдөр тутам 480.000-500.000 орчим тээврийн хэрэгсэл гудамж замын хөдөлгөөнд оролцож байна.

Хан-Уул дүүргийн 3-р хороо Механик тээврийн сургуулийн уулзвар нь Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, Залуучуудын гудамж, их тойрууг Чингисийн өргөн чөлөөтэй холбосон хотын төв руу орох гарах хөдөлгөөний ачаалалд нөлөөлдөг томоохон уулзваруудын нэг юм. 

Механик тээврийн сургуулийн уулзварын хойд талаас цагт 2351 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаагаас 194 буюу 8.3 хувь нь баруун, 829 буюу 35.3 хувь нь чигээрээ, 543 буюу 23.1 хувь нь зүүн, 785 буюу 33.4 хувь нь буцаж эргэх үйлдэл хийж байна. 

Харин зүүн болон буцаж эргэх үйлдэл хийж байгаа 56.5 хувь буюу 1328 тээврийн хэрэгсэл тухайн уулзварын гэрлэн дохионы зохицуулалтын горимоос давсан хугцаа шаардаж байна. 

Иймд 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс тухайн уулзварын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор  өөрчлөлт оруулахаар болжээ.

Тодруулбал, Нарны хорооллоос баруун чиглэлд нарны гүүрэн доогуур зорчиж байсан хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд нэг чигийн болгон өөрчилж, нарны хорооллоос гарахдаа зүүн гар тийш буюу урагш эргэж нарны гүүр руу нийлж хотын төв руу орох, хотын төвөөс нарны гүүрийг давж баруун эргэж гүүрэн доогуур зорчин нарны хороолол орно. Харин Алтай хотхоны оршин суугчдын тээврийн хэрэгслүүд төв зам руу нийлэхгүйгээр хойд чиглэлд Туушингийн урдуур явж мөн нарны гүүрэн доогуур гарч гүүрний зүүн талаас нарны гүүртэй нийлж хотын төв руу зорчих зохион байгуулалт хийх аж. 

Шууд дамжуулалт: