Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.31 09:33
2047
Баярын өдрүүдэд ажиллах зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарь

Шинэ жилийн баярын өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллаж, амрах цагийн хуваарийн мэдээллийг хүргэж байна.

Нарантуул зах арванхоёрдугаар сарын 31-нд ажиллана. Харин нэгдүгээр сарын 1-3-нд амарч, 4-нөөс хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

Хүчит шонхор зах нэгдүгээр сарын 1,2-нд амраад, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана. Тэгвэл “И-март”-ын салбарууд арванхоёрдугаар сарын 31-нд 9:00-21:00 цагийн хооронд, нэгдүгээр сарын 1-нд 12:00-21:00 цагийн хооронд ажиллана.

Амгалан зах: 12-р сарын 30,31-нд 10-20 цагийн хооронд ажиллана. 1-р сарын 1, 2-нд амарч, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.

Баянзүрх зах: 12-р сарын 31, 1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.

Нарантуул-2 :Ердийн хуваарийн дагуу ажиллана

Сандэй худалдааны төв: 1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.

Хархорин зах: 1-р сарын 1-нд амраад, 2-ноос ердийн хуваарийн дагуу ажиллана.

Шинэ Баянзүрх худалдааны төв: 1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.

Баялаг ундраа худалдааны төв: 1-р сарын 1-3 хүртэл амраад, 4-нөөс хэвийн ажиллана.

Алтжин Бөмбөгөр: 12-р сарын 31-нд 10-18 цагийн хооронд ажиллана. 1-р сарын 1-нд амраад, 2-ноос хэвийн ажиллана.

Шинэ Бөмбөгөр: 1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас хэвийн ажиллана.

Дүнжингарав худалдааны төв: 12-р сарын 31-нд 10-16 цагийн хооронд ажиллана. 1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас хэвийн ажиллаж эхэлнэ.