Цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдрөөр нийт 1959 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 1676 нь зөрчлийн шинжтэй байсан бол 96 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байв. 175 нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийлийн дуудлага байжээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 тохиолдол бүртгэгдсэн байна.